Герман улс 2016 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн тус бүлгийг даргалж байгаа билээ. Даргалагчийн хувиар тус улс энэ удаагийн уулзалтын үеэр дараах үндсэн асуудлуудыг хэлэлцэхээр сонгон авчээ. Үүнд, уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцэл, Африк тивийн хөгжил, өлсгөлөнгийн үр дагаврыг даван туулахад үзүүлэх тусламж, эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зэрэг болно.
Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр 20 улсын удирдагчид терроризмын аюулыг сөрөн зогсох асуудал болон худалдаа-эдийн засаг, уур амьсгалын асуудлуудыг хэлэлцэх юм. Уулзалтын хоёрдахь өдөр Африк тивд нөхцөл байдлыг сайжруулах, цагаачид, дүрвэгчдийн асуудал, эрүүл мэнд, тоон технологи зэрэг асуудлуудыг хөндөн ярилцах ажээ.
Гэхдээ G20-ийн энэ удаагийн уулзалт нь албан ёсны хөтөлбөрийн хүрээнд хязгаарлагдахгүй бөгөөд хоёр талын болон олон талын уулзалтууд болох гэж байна. Тэдгээрийн дотор ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтаар юу ярилцах нь дэлхий нийтийн анхаарлыг татаж буй билээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.