АЛ ЖАЗЕРА МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ “АВЛИГЫН ЭСРЭГ МЭДЭЭЛЭГЧ” ШАГНАЛЫГ АВЛАА

2017-07-5 Ертөнц

Лондон хотод болсон “Нэг дэлхий” мэдээллийн баярын арга хэмжээний үеэр “Авлигын эсрэг мэдээлэгч” шагналыг Ал Жазера мэдээллийн агентлаг авсан байна.

Тус мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах мэдээний алба өмнө нь Малдив улсын өндөр албан тушаалтнуудын авлигатай холбоотой үйл ажиллагааны талаар мэдээлж байсан байна. Тухайлбал, Малдив улсын Ерөнхийлөгч Абдулла Еманы хулгай хийж, хахууль авч, мөнгө угааж байсныг олон нийтэд дэлгэн харуулжээ.

Уг шагнал нь “Нэг дэлхий” мэдээллийн байгууллагын шагналын нэг төрөл бөгөөд түүнийг Транспарэнси интернашэнл байгууллага ивээн тэтгэдэг юм байна.

Мэдээний албаныхан шагнал авах үеэрээ ийм зүйлтэй тэмцэхэд амаргүй, хэцүү байсныг дурдаад улс орнуудын нийгмийг доройтуулж буй тэрхүү том жижиг түвшний авлигын талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно гэжээ.

Эх сурвалж: http://www.aljazeera.com/news/2017/06/al-jazeera-wins-corruption-reporting-award-170607203212946.html

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.