“Youtube”-д дуулиан тарих гэсэн хос хоёр нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг АНУ-ын Миннесота мужид гарчээ. Олныг гайхашруулсан бичлэг хийхийн тулд нөхөр нь цээжээ зузаан хавтастай номоор халхалж байх хооронд эхнэр нь түүн рүү буудсан байна. Зузаан хавтастай толь бичгийг сум нэвтэрч чадахгүй гэж тэд итгэсэн ч харамсалтай явдал болж хэдхэн алхмын газарт эхнэртээ буудуулсан нөхөр нь газар дээрээ нас барсан байна.
Педро Руйз, Монализа Перез хоёрын энэ болчимгүй үйлдлийг гурван настай хүүхэд нь, мөн айл хөршийнх нь 30 орчим хүн харж байжээ. Өсвөр насандаа хүүхэдтэй болсон тэд залуу хосын бодит амьдралыг үзүүлэх зорилготой өөрсдийн гэсэн сувгийг “Youtube”-д өнгөрсөн гуравдугаар сард нээсэн аж. Сувгийнхаа үзэгчдийн тоог нэмж, дуулиантай бичлэг хийхийн тулд нөхөр нь энэ санааг гаргаж, эхнэртээ итгүүлж чаджээ. Тэр номын хавтас сумнаас хамгаална гэж итгүүлэхийн тулд өмнө нь нэг ном руу буудаж үзсэн аж. Тэр үед сум номыг нэвтэлж чадаагүй гэж эхнэр нь цагдаад мэдүүлж буй аж. Өөрсдийнх нь хийж буй үйлдэл аюулгүй гэж итгэсэн залуу хос хоёр камераар үйл явдлыг бичсэн бөгөөд тэр нь “Youtube”-ээр цацагдаагүй, хэргийн нотлох баримт болжээ.
Одоо найман сартай жирэмсэн бүсгүй санамсаргүй хүний аминд хүрсэн хэргээр баривчлагдаж, түр батлан даалтад гарчээ. Хэрэв түүний буруутайг тогтоовол 10 жилийн хорих ял, 20 мянган долларын торгууль хүлээж буй аж.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.