АНУ Тайваньд 1,4 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг нийлүүлэхээр шийдсэн нь Хятад-Америкийн харилцаанд сэв суулгаж болзошгүй байна. Вашингтон дахь Хятадын Элчин сайд хэлэхдээ энэ явдал өнгөрсөн дөрөвдүгээр сард Ши Жиньпиний айлчлалын үеэр хоёр улсын хооронд тогтоосон итгэлцлийг үгүй хийж ч болох юм гэж анхааруулжээ.
Гэсэн ч Трампын засаг захиргаа маргаантай энэ асуудлаар Тайваньд зэвсгээ зарахаар шийдсэн бөгөөд долоон янзын гэрээний дагуу нэг тэрбум гаруй ам.долларын зэвсэг нийлүүлэхээр зэхжээ. АНУ-ын нийлүүлэх зэвсэг дотор сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий пуужин, AGM-154 байгаагаас гадна урьдчилан анхааруулах радарын системийн талаар техникийн туслалцаа үзүүлэх үйлчилгээ ч багтжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сонгогдоод удаагүй байхдаа Тайванийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь олон улсын анхаарлыг татаж, Хятадтай эв түнжин хагарах нь гэж эмээж байсан. Трамп БНХАУ-ын “Нэг Хятад” бодлогыг Вашингтон заавал дэмжих шаардлагагүй гэж мэдэгдэж, Хятадын эсрэг бодлого явуулах нь гэж таамаглаж байсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Ши Жиньпинийг айлчлах үеэр найрсаг харилцаа холбоо тогтоосноор хоёр улсын харилцаа эргэн хэвийн түвшинд очсон юм.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.