Нийслэлийн ЕБС-иудын бие даалтын долоо хоног эхэллээ

4 цагийн өмнө Боловсрол

 

Боловсролын ерөнхий газраас 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсны дагуу нийслэлийн ЕБС-иудын хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийн өнөөдрөөс эхэллээ.

Энэ хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаа бие даалт, цахим сургалт болон амралт хосолсон хэлбэрээр үргэлжилж буй. Тэгвэл сурагчдын бие даалтын долоо хоног орон нутагт энэ сарын 23-нд эхэлсэн бол нийслэлд өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа юм. Харин ирэх сарын 6-ны даваа гарагаас II улирлын амралт эхэлнэ. Уг зохицуулалтыг нийслэл болон орон нутгийн бүх сургуульд адил мөрдөх юм.

Хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид 34, дунд ангийнхан 35, ахлах ангийнхан 36 долоо хоногийн хугацаанд хичээллэх ажээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.