Х.Баттулга, М.Энхболд нарын дунд дахин санал хураалт явуулна

2017-06-27 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн дүн гарчээ. Нэр дэвшигч  Х.Баттулга 517478, М.Энхболд 411748, С.Ганбаатар 409899 санал авсан байна. СЕХ-ноос мэдээлж байгаагаар  Х.Баттулга, М.Энхболд нарын дунд  дахин санал хураалт явуулж,  өрсөлдүүлэхээр болжээ.

Хуулийн дагуу дахин санал хураалтыг анх санал хураалт авсан өдрөөс хойш буюу энэ сарын 26-наас хойш 14 хоногийн дотор явуулах учиртай. Тэгэхээр дахин санал хураалт долдугаар сарын 10-ны дотор болох юм. Дахин санал хураалт явуулж, шинэ Ерөнхийлөгч сонгогдож, МУ-ын тавдахь Ерөнхийлөгч ирэх долдугаар сарын 10-ны өдөр тангаргаа өргөх ёстой юм.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.