Х.Булгантуяа: Би оргон зайлаагүй, Монголдоо байгаа

4 цагийн өмнө Бор шувуу

 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн цахим хуудаснаа оргон зайлсан гэх мэдээлэлд тайлбар хийжээ.

Тэрбээр “Намайг оргон зайлж гадаад явсан гэх ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ сошиалд түгээжээ. Би Монголдоо байгаа. 2025 оны 11 сард олон улсын хуралд цөөн хоног яваад ирсэн. Ингэхдээ УИХ-с холбогдох зөвшөөрлөө авч, МАН-ын дарга Н.Учралд мэдэгдсэн. Өөрөөр хаашаа ч яваагүй Монголдоо өвөлжиж байна.

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус чуулган ирэх сард болох тул намын удирдлага, холбооны хамт олонтойгоо уулзаж бэлтгэлээ хангаж байна .

Маргааш хүүхдүүдийн хичээл эхлэх гээд дутуу даалгаврыг нь хийлгэх, дэвтэр номыг нь бэлдэх ээж, аавын их ажил манайд ид өрнөж байна. Та нар адилхан уу” гэжээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.