АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Өчигдөр Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Улмаар одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгасан байна.

Түүнчлэн, эрүүгийн 939 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Гурван хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.