2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
Сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гарагт эхлүүлж, Баасан гарагт дуусгахаар тусгаж, нийслэлийн сурагчдын I улирлын амралтыг арванхоёрдугаар сард, II улирлын амралтыг дөрөвдүгээр сард, III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна.
Аймаг, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн амрах тов нийслэлтэй адилхан ч цаг уурын өөрчлөлт, мал төллөлтөөс хамаарч 30, 31, 32 дахь долоо хоногийн амралт, бие даалтын үйл ажиллагааг 29, 30, 31 дэх долоо хоног шилжүүлж болох юм байна. Харин бие даалтын долоо хоног нь арав болон гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт байхаар төлөвлөж эдгээр өдрүүдийг хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна. Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллэнэ.
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87385
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.