Ши Жиньпин Трамптай хамтран ажиллана гэжээ

Өчигдөр Ертөнц

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын одоогийн удирдагч Жо Байдентай хийсэн сүүлчийн уулзалтаараа шинэ ерөнхийлөгч Дональд Трамптай хамтран ажиллахаа амлажээ.

Тэд Перу улсад болдог Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан. Байдены дөрвөн жил төрийн эрхэнд байх хугацаандаа харилцаа нь уруудсныг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ аль аль нь худалдаа, Тайванийн хурцадмал байдлыг намжаахад ахиц дэвшил гарсныг онцлон тэмдэглэжээ. Шинжээчид Трамп хоёр сарын дараа албан тушаалдаа эргэн ирэхэд Хятадын импортын татварыг нэмэгдүүлэх асуудал сөхөгдөх нь дамжиггүй гэжээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.