Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөл бүртгэгдлээ

2024-11-12 Мэдээ, мэдээлэл

Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байна.

Уг тохиолдол нь боомоор өвчилсөн үхрийг төхөөрөх явцдаа халдвар авсан болохыг 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Увс аймгийн ЗӨСТ-д хийсэн молекул биологийн /PCR/ шинжилгээгээр баталгаажуулсан.

Өвчлөл бүртгэгдсэн голомтын бүс нутагт ЗӨСТ-өөр ахлуулсан баг Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, Сумын онцгой комисстой хамтран хариу арга хэмжээг салбар хоорондын түвшинд зохион байгуулан ажиллаж байна гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.