Бельгийн нийслэл Брусселийн төмөр замын төв буудалд нэгэн эрэгтэй бөмбөг дэлбэлж амиа золиослохыг оролджээ. Биедээ сэжиг бүхий төмөр утастай, тэсрэх бөмбөгтэй ижил бүс зүүж явсан түүн рүү цэргүүд ойртож очиход хэрэгтэн этгээд бөмбөгөө дэлбэлэх гэж оролдсон ч бүтэлгүйтжээ. Үүний дараа цэргүүд шууд гал нээж, түүнийг хөнөөсөн байна. Брусселийн хууль хүчний байгууллага энэ явдлыг террорист халдлага зохион байгуулах оролдлого гэж үзэж байна. Гэхдээ азаар хэн нэг хүн бэртэж гэмтээгүй, сэжигтэн этгээд өөрөө амиа алдсанаар энэ удаагийн хэрэг явдал дууслаа.
2016 оны гуравдугаар сард Брусселийн нисэх онгоцны буудалд террорист халдлага гарч 32 хүн амиа алдсан явдал бий. Энэ халдлагыг исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээсэн. Үүнээс өмнө Парист гарсан террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд Бруссельд орогнож байсан нь илэрснээр Европын энэ хотыг урьдын адил амар амгалан газар гэж үзэхэд бэрх болсон.
Энэ удаа амиа золиослох гэсэн этгээд ямар гаралтай хүн болох нь тодорхой болоогүй ч бөмбөг дэлбэлэх гэж оролдохынхоо өмнө “Аллах хамгийн агуу” хэмээн хашгирч байсан тухай гэрчүүд ярьжээ.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30456
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.