Францын улс төрд залуу улстөрчид хүч түрэн орж ирлээ. Тэд бол өнгөрсөн ням гарагт болсон сонгуулиар ялалт байгуулан улс төрд цоо шинээр хөл тавьж буй шинэ үеийнхэн юм. 577 суудалтай тус улсын парламентын 424 гишүүн нь энэ шинэ давалгаагаар улс төрд орж иржээ.
Сарын өмнө тус улсын Ерөнхийлөгчөөр 39 настай залуу сонгогдсон бол шинээр бүрэлдэж буй парламентад 20 гаруй насны 39 байгаа нь Францын улс төрийн ертөнц аргагүй залуу хүмүүсээр цус сэлбэгдэж байгааг харууллаа. Тэднээс хамгийн залуу нь Людовик Пажо хэмээх Ерөнхийлөгч Макроны намын 23 настай залуу байна. Мөн дөнгөж их сургуулиа дүүргэсэн, 1993 оны залуу ч парламентын гишүүн болжээ.
Өнгөрсөн жил улс төрийн нам байгуулан, энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан Эммануэль Макрон бодлогоо хэрэгжүүлэхийн тулд парламентад өөрийн мөрийн хөтөлбөрийг дэмжүүлэх ар талтай болох хэрэгтэй байсан. Тэрээр парламентын 400 гаруй суудалд намынхнаа нэр дэвшүүлж, үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Нэр дэвшигчдийн дийлэнх нь улс төрд дөнгөж хөл тавьж буй шинэ залуу хүмүүс байсан бол тал хувь нь эмэгтэйчүүд байсан юм.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.