Өнөөдөр НИТХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа эхэлж байна

2024-09-26 slider

Өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ

Тэгвэл  өнөөдөр/2024.09.26/ орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Сурталчилгааны хугацаа 14 хоног бөгөөд санал хураах өдрөөс нэг хоногийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний 23:59 цагт сурталчилгааг зогсооно.  НИТХ-ын сонгуулийн дараа хот шинэ даргатай болох эсэх нь тодорхой болох юм. Гурав хоногийн өмнө отгон хуралдаанаа хийсэн НИТХ-ын 45 төлөөлөгчийн 33 нь МАН, 8 нь АН, 3 нь ХҮН намын төлөөллөөс бүрдэж байсан юм.

Энэ удаагийн НИТХ-ын 2024 оны сонгуульд Монгол ардын нам- 45, Ардчилсан нам -44, ХҮН нам- 45, Үндэсний эвсэл -27, Иргэний зориг ногоон нам- 45 нэр дэвшигчээ нийслэлийн 12 тойрогт сойж буй. МАН-ыг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар, Ардчилсан намыг Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, ХҮН намыг Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа, Үндэсний эвслийг Нийслэлийн Үндэсний эвслийн тэргүүн М.Төмөр, Иргэний зориг ногоон намыг ИЗНН-ын Нийслэлийн хорооны дарга М.Амартунгалаг нар энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуульд намаа удирдаж оролцох юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.