Таван настай хүүхдийн цогцсыг 13 хоногийн дараа олжээ

2024-09-9 Мэдээ, мэдээлэл


Хэнтий аймагт бага насны хүүхэд усанд живсэн тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 16:00 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл 13 хоногийн дараа буюу есдүгээр сарын 8-нд Д (таван настай, эрэгтэй)-ийн цогцсыг анх осолдсон газраас 800 метрийн зайнаас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг Дорнод аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зохион байгуулсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.