Сонгуулийн автоматжуулсан системийг хэсгийн хороод шалган туршина

2024-06-24 Мэдээ мэдээлэл


УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт болоход дөрөв хоног үлдлээ. Тиймээс сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, есөн дүүргийн 2198 хэсгийн санал авах байранд шалган турших үйл ажиллагааг өнөөдөр 12.00 цагт зэрэг зохион байгуулна.

Санал тоолох төхөөрөмж, саналын хуудас турших, өгөгдөл дамжуулах зэрэг санал авах өдөрт бэлэн эсэхийг турших үйл ажиллагаанд нам, эвслийн төлөөлөл, ажиглагчид оролцох юм.

Дашрамд дурдахад, сонгогчид тойргийн нэр дэвшигчдийг сонгох болон нам, эвслийг сонгох хоёр саналын хуудас бөглөх юм. Хэрвээ мандатын тооноос илүү, дутуу сонголт хийвэл автоматжуулсан систем уншихгүй бөгөөд сонгогчид саналын хуудсыг нэг удаа дахин авах боломжтой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.