ЦЕГ: Талийгаач тоглоомоос хөл алдсан гэдэг ташаа мэдээлэл

2024-05-30 Мэдээ, мэдээлэл


Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зарим хэргийн талаар олны нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарсантай холбоотойгоор өнөөдөр /2024.05.30/ Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.БАЯРБИЛЭГ:

-Өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний 15:50 цаг орчимд цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо үндэсний цэцэрлэгт хүрээлэн паркд галзуу хулгана тоглоом дээр тоглож байсан залуу бууж ирээд нас барлаа гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн хүрээнд цагдаагийн байгууллагаас газар дээр нь очиж мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэн ажиллаа.

Шалгалтын явцад тухайн иргэн галзуу хулгана дээр тоглож байгаад бууж ирэхдээ ухаангүй байсан учраас эмнэлгийн байгууллага дуудаад үзүүлэхэд нас барсан нь тогтоогдсон.

Одоогоор нас барсан шалтгаан бусад нөхцөлийг шалгуулахаар ажиллаж байгаа буюу задлан шинжилгээ хийгдэж байгаа. Галзуу хулганаас хөл алдсан, халтирсан гэх ташаа мэдээллүүд явж байна. Иймд аливаа асуудлын талаар цензуртэй, бодит эх сурвалжтай мэдээллийг хүргэхийг хүсч байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.