Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл санал хүчингүйд тооцогдоно

2024-05-17 Мэдээ мэдээлэл


УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар явагдана. Энэ удаад сонгогчид 126 нэр дэвшигчийг тодруулна.

Ингэхдээ 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.