“Сүүн дархлаа” төслийн хүрээнд 19300 сурагчийг хамруулж байна

2024-05-7 Боловсрол


Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор нийслэл болон дүүргийн санхүүжилтээр “Сүүн дархлаа” зорилтот төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 19,300 суралцагчийг хамруулан долоо хоногийн 2-3 өдөрт тогтмол сүү өгч эхэллээ. Ингэснээр хүүхдийн бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжин, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах ач холбогдолтой юм.

Төслийг хэрэгжүүлснээр:

-Суралцагчийн дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ.
-Тандалт судалгааг хийж, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаарх хэрэгцээ шаардлагыг тодорхойлно.
-Бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурна.
-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болно.

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.