“Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” цуглаан болно

2024-05-3 Мэдээ, мэдээлэл

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно
Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

Тиймээс энэ өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс цуглаан зохион байгуулах гэж байна. Цуглаан өнөөдөр 10.30 цагт Сүхбаатарын талбайд болно. “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” цуглаанд хүрэлцэн ирж, хамтдаа асуудлаа ярьж, шийдлээ зөвлөлдөхийг МСНЭ-ээс уриаллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.