“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ

2024-05-2 Мэдээ, мэдээлэл

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм бурууг шүүх хуралдаан өчигдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хуудаст 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдаж, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Ийнхүү шүүхээс Л.Чинбатыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэм буруутайд тооцож, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг хоёр сар хасах ял оноогдуулж шийдвэрлэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.