УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал маргааш /2024.01.18/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутган, яллагдагчаар татан Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан юм. Улмаар хэрэг нь прокурор руу шилжиж, шүүхэд шилжсэнээр ийн шүүх болж буй. Тус хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хойшилсон.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэхэд гэрчүүд ирээгүй шалтгаанаар шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хойшилсон энэ юм.
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.