Зөвөлгөө: Дараах таван зарчмыг дагаж мөрдөхийг ДЭМБ ба НЭМҮХ-ээс зөвлөж байна

2024-01-2 Амрах агшин

Хоолны хордлого болон хоол хүнсээр дамжих бусад өвчнөөс сэргийлэхийн тулд дараах таван зарчмыг дагаж мөрдөхийг ДЭМБ ба НЭМҮХ-ээс зөвлөдөг.

Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ

-Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа, түүхий хүнсний зүйлд хүрсэний дараа, ер нь бохирдох тохиолдолд бүрт тогтмол гараа савандаж угаах

-Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэх сав суулга, багаж хэрэгсэл, хүнстэй харьцах (ширээ, вандах, модон тавиур, таваг, аяга гэм мэт) бүх гадаргууг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх

-Түүхий хүнсний зүйлийг бэлтгэхэд хэрэглэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших

-Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих

-Шавьж, мэрэгч, гэрийн тэжээвэр болон амьтад хүнсийг бохирдуулахаас хамгаалах

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.