Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

9 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм импортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий 29 эм ханган нийлүүлэх байгууллагад энэ сарын 2-3-ны өдрүүдэд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтаар нийт 60 дутагдал илрүүлж, 23 дутагдлыг газар дээр нь арилгууллаа. Түүнчлэн 12 байгууллагад нийт 37 заалт бүхий улсын (ахлах) байцаагчийн албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн, нэг зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар эмийн орлого, зарлага, зарцуулалт, хадгалалт, түгээлт, устгалын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй байгааг тогтоолоо.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудын 58 ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Эмийн аюулгүй хэрэглээг хангах, хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг цаашид тогтмол зохион байгуулан ажиллана.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.