НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно

3 цагийн өмнө Uncategorized

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны тохирол ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.

Энэ удаагийн сугалааны тохиролд 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31 хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 52 699 262 баримт оролцоно. Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг.

Тухайлбал, 1-ээс 10 баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30 000, 11-ээс 50 баримт бүртгүүлсэн бол 40 000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60 000 төгрөгийн эзэн болно.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.