Угаарын хийд хордсон 153 иргэн эмнэлгийн тусламж авчээ

2 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан мэдээллээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /2026.02.03-2026.02.16/ 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эдгээрээс Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 48 хүн угаарын хийд хордсон бол Чингэлтэй дүүрэгт 27, Сүхбаатар дүүрэгт 23, Хан-Уул дүүрэгт 8, Баянзүрх дүүрэгт 23, Баянгол дүүрэгт 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

Түүнчлэн хөдөө орон нутагт Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Ховд аймагт 14 хүн угаартан эмнэлгийн тусламж авчээ. Угаарын хийд хордон нас барсан тохиолдол байхгүй ч эмчлүүлэгчдийн 42 хувийнх нь биеийн байдал хүндэвтэр байна.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.