Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс 11 аймгийн 41 суманд цагаан зудын нөхцөл байдал үүсжээ.
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн ихэнх, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Ховд аймгийн зарим нутгаар нэн их эрсдэлтэй гарсан болохыг Онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.
Энэ сард баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв гарчээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.