2023 оны мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ

2023-12-7 Мэдээ, мэдээлэл


Улсын хэмжээнд энэ оны мал, тэжээвэр амьтдын тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-ны хооронд зохион байгуулна. Өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 71.1 саяд хүрч, адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470.5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая толгой мал тоологдож байжээ.

Тооллогоор:

Мал амьтдын тоо толгойн өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт
Мал, тэжээвэр амьтдын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг
Малын бэлчээр, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамж
Худаг, уст цэгийн бүртгэл төлөвлөлт
Малчдын ахуйн нөхцөл, орон нутгийн хөгжил
Малчдын өрх, ам бүл, хөдөлмөр эрхлэлт зэргийг тодорхойлно.
Мал тооллогын мэдээллийн санг хөдөө орон нутгийн хөгжил, малчдад чиглэсэн төрийн бодлого шийдвэрт ашиглах чухал ач холбогдолтой юм. Өмнөх хугацаанд мал тооллогыг зун, намрын улиралд буюу найм болон есдүгээр сард зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст арванхоёрдугаар сард тоолдог болжээ. Монгол Улсын ДНБ-ий 13 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.