“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” Хүй долоо худагт үргэлжилж буй. Энэ үеэр иргэд, наадамчин олныг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, мөн тохижилт, үйлчилгээний чиглэлд авч буй арга хэмжээний талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор:
-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагаас 36 албан хаагч ажиллаж буй. Даншиг наадамд үйл ажиллагаа эрхлэхээр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөл авсан 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад эрүүл ахуйн шаардлага тавьж, аюулгүй байдлын мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавин ажиллаж байна. Энд 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллага худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд ариун цэврийн чиглэлээр зарим нэг зөрчлийг арилгууллаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын эрүүл ахуйн халдвар, хамгааллын улсын ахлах байцаагч Д.Өлзийбаяр:
-НЭМГ-аас 18 улсын байцаагч Даншиг наадмын талбайг халдваргүйжүүлэх ажилд хяналт тавин ажиллаж байна. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд 20 мянган ам метр талбайг халдваргүйжүүлж ажилласан. Наадмын талбайд ариун цэврийн 20 байгууламж байршуулсан бөгөөд ашиглалт, ариутгалд хяналт тавьж буй. Ариун цэврийн байгууламжид хоёр цаг тутамд цэвэрлэгээ хийж байгаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.