ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ОРУУЛЖ БАЙНА

2023-11-21 Мэдээ, мэдээлэл

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын шийдвэрээр хугацаат цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамруулж байгаа билээ.

Улаанбаатар цэргийн хүрээний хугацаат албаны дайчид Цэргийн төв эмнэлэгт, орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангийн байлдагч нар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хамрагдаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид ажиллалаа. Үзлэгээр хугацаат цэргийн алба хаагч бүрийн чих, хамар хоолой, нүд, гэмтэл, рентген, эхо, дотор, мэс засал болон цус, шээсний ерөнхий шинжилгээ, элэгний үйл ажиллагаа зэргийг үзэж оношлохын зэрэгцээ нарийн мэргэжлийн эмч нар шаардлагатай эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.