Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн 144 мянган энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж байна.
Нийслэлийн хэмжээнд 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрч бохирдуулсаар байна.
Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгээд байна.
Судалгаанаас үзэхэд, нийт 12 хувьд нянгийн бохирдолгүй, 46 хувь нь бага зэргийн, 17 хувь дунд зэргийн, 24 хувь нь их нянгийн бохирдолтой байна.
Хөрсний нянгийн бохирдол дунджаар 6.3 метр байна.
Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонд өдөрт нийт 90 тн, сард 2700 тн, жилд 32871 тн өтгөн хуримлагддаг байна.
Өтгөнд 10 сая вирус, нэг сая бактер, 1000 паразит, 100 паразитын өндөг агуулагдаж байдаг. Харин шээсний 75-90 хувь азотын нэгдэл байдаг аж. Шээс хөрсөнд шингэснээр аммони болон нүүрстөрөгчийн давхар исэл болон задарч орчныг бохирдуулдаг гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.