Орц, гарц хаагдсан байрнуудаас 526 иргэнийг гаргав

2023-07-5 Мэдээ, мэдээлэл


Улаанбаатар хотод үүсээд буй үерийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ, УБЗАА, НЭМГ зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Улаанбаатар орчимд долоодугаар сарын 3-5-нд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна. Иймээс холбогдох байгууллагууд хамтран үерийн усыг соруулах, шуудуу, далан татах ажлыг зохион байгуулж буй юм. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс Нарны замын уулзвар хүртэлх, “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас Хүннүгийн гудамж хүртэлх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Энхтайваны өргөн чөлөөний нүхэн гарцаас Нарны гүүрний уулзвар хүртэлх, “Өргөө” амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэлх, Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хаасан. Мөн төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.