Лондон хотын орон сууцны өндөр барилгад гал гарснаас хойш хоёр өдөр өнгөрсөн хэдий ч галыг бүрэн унтрааж чадаагүй байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, 17 хүн амиа алдаж, 11 хүний цогцос барилга дотор байгаа аж. Нийт 78 хүн галд өртсөний 15 нь маш хүнд зэргийн түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг барилга дотор байсан оршин суугчдын тоог бүрэн гаргаж чадаагүй байгаа юм.
Галд өртөж амиа алдсан хүмүүсийн цогцсыг эрж хайх, таниулах зэрэгт хэдэн долоо хоногийн хугацаа хэрэгтэй гэж цагдаагийн газар мэдэгджээ.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй гал гарсан газарт очихдоо “мөрдөн шалгалтыг маш нарийн хянуур хийнэ” гэж мэдэгдлээ. Лондон хотын захирагч Садик Хан шатсан барилга дээр ирэх үед уурлаж бухимдсан ард иргэд эсэргүүцлээ илэрхийлэн угтсан байна.
Г.Пүрэвсүрэн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.