Энэ жилийн ЭЕШ-д нийт 34.432 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлж, 47 байранд хуваарилж авсан. Эдгээр байранд ЭЕШ зохион байгуулахаар хянан шалгагч, багш, цагдаа, эмч, үйлчлэгч гээд нийт 2460 орчим хүн ажилласан. Шалгалтын эргэн тойрон дахь мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат тодруулж байна.
Тэрбээр “Энэ жил 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангийг сурч, төгсч буй. Өмнөх онд төгссөн 4000 гаруй шалгуулагч байна. Нийт шалгуулагчийн ихэнх буюу 23 мянга орчим нь математикийн хичээлийг сонгосон байна. Аймаг, төв болгонд нэгдсэн хяналтын систем ажиллаж, шалгуулагчдын мэдээллийг авч байна. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмч нар шалгалтын байранд ажиллаж байгаа. Олон хүүхэд дунд дүн оноо ахиу авахаар журам зөрчсөн тохиолдол мэр сэр гардаг. Жил бүр тест даалгавар задарсан гэх мэдээлэл цацагддаг. Албан ёсоор хэлэхэд 2007 оноос хойш шалгалтын материал задарч байсан тохиолдол огт байхгүй.
Ийм асуудал нь журам зөрчиж гар утастай орсон хүүхэд шалгалтын материалын зургийг дарсан нь ЭЕШ-ын өмнө задарсан юм шиг буруу ойлголтыг өгдөг. Энэ жил гар утас, ухаалаг цаг авч орохгүй байх тал дээр онцгойлон анхаарч байгаа. Хэрэв журам зөрчвөл шалгалтын дүн оноог хүчингүй болгож, их сургуульд энэ жил элсэх боломжгүй байх арга хэмжээг авна гэж мэдээлж байв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.