Давхардсан тоогоор 41,000 иргэний 2022 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөг олгогдоогүй байна.
Иймд НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй байгаа иргэд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас санууллаа.
Тодруулбал /ebarimt.mn/-д бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч банкнаас “Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах, буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ EBARIMT системд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж, баталгаажуулах ёстой юм байна.
Хэрэв дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол таны 2022 оны НӨАТ-ын урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт орохыг анхааруулав.
Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-ээс НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын гүйлгээг Төрийн санд шилжүүлэхдээ “Монгол банкны Дансны нэгдсэн сан” дах мэдээлэлтэй тулган шалгадаг болсонтой холбогдуулан 41,000 иргэний мөнгө олгогдоогүй байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.