Хүүхдээ тэврээд цонхоор үсрэхийг завджээ

2023-06-8 Мэдээ, мэдээлэл


Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг энэ сарын 7-ны өдрийн 09:39 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А/38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ өөрийн хүүхэд болох Т тэврэн цонхоор үсрэх гэж байсныг 24 минут ажиллаж аюулгүй болгон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.