Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр Ч.Маралмаагийн гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Тодруулбал, түүнд оноосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийдвэрт өөрчлөлт ороогүй байна.
Анхан шатны шүүхээс Ч.Маралмааг эрүүгийн тусгай ангийн 20.17-р зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож, бусдад их хэмжээний хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон юм.
Тэрбээр 2022.10.10-ны өдөр “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай хоёр хүүхдийг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.