Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдаж, есөн салбар хорооны гишүүдийг шинэчлэн батлах, засвар, тохижилтын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор зохион байгуулалт болон төсвийн талаар хэлэлцжээ. Түүнчлэн урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах талаал санал оруулж, баталсан байна. Тодруулбал, үндэсний баяр наадмыг “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар найруулах, зөвлөхөөр Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулсан бөгөөд зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталжээ.
Өнгөрсөн жилийн тухайд 2.3 тэрбум төгрөгөөр үндэсний их баяр наадмаа тэмдэглэсэн. Харин энэ жилийн наамдын төсвийг хараахан батлаагүй байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.