Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Мэргэний давааны-Өвөр” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 17:45 цагт холбогдох байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ой, хээрийн түймрийг унтраахаар ажилласан байна. Тэд оройн 20:48 цагт түймрийг цурамд оруулж, дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 10:30 цагт бүрэн унтраажээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.