Өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Замын Үүд сумын хүнсний агуулахад хулгай орсон тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас тус хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж, хүнсний агуулахаас чипс, бэлэн гоймон зэрэг бараа алга болсныг тогтоосон байна. Тодруулбал, бараа хадгалах зориулалттай агуулахын цоожийг эвдэж, бэлэн гоймон, чипс, зайдас зэрэг 383 500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан нь тогтоогдоод байв.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл тус хэргийн шүүх хурал энэ сарын 13-нд болж, хулгай хийсэн этгээдэд 1.1 жилийн хорих ял оноосон байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.