ОХУ-ын Батлан хамгаалах яам тив алгасах баллистик пуужин харваж, түүний цэнэгт хошуу Казахстан дахь туршилтын талбайн байг оносон байна.
Тив хоорондын баллистик пуужинг ОХУ-ын Астрахань мужийн Капустин Яр туршилтын талбайгаас хөөргөсөн юм. Пуужин хөөргөх зорилго нь тив алгасагч баллистик пуужингийн байлдааны дэвшилтэт техникийг турших явдал гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ. “Энэхүү хөөргөлт нь шинэ стратегийн пуужингийн системийг боловсруулахад ашигласан дизайн, техникийн шийдлүүдийн үнэн зөвийг батлах боломжтой” хэмээн мэдэгджээ.
11 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.