Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт энэ сарын 29-ний өдөр зам тээврийн осол гарч, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг болжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр, Toyota Prius маркийн автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, гүүрний бетонон хашлагыг мөргөжээ. Улмаар зорчиж явсан найман сартай хүүхэд газар дээрээ нас барж, 4, 6 настай хоёр хүүхэд болон 30 настай нэг хүн гэмтжээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг зориулалтын дагуу ашиглах, ядарсан болон нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.
2025-09-30
2025-09-30
2025-09-30
2025-09-30
2025-09-25
2025-09-24
89008
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.