БШУЯ-наас Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас өнөөдрийг хүртэл олгогдсон зээл тэтгэлгүүд, чөлөөлөгдсөн оюутнуудын асуудалд өнөөдөр нэгдсэн байдлаар мэдээлэл өгмөөр байна. 1997 оноос хойш Боловсролын зээлийн сан ажиллаж эхэлсэн. Ингэхдээ давхардсан тоогоор 1.2 сая суралцагч буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан. Үүнд нэг их наяд 638 тэрбум төгрөг зарцуулагдсан. Харин дотоодын оюутнуудад олгосон хөнгөлөлттэй зээлийг 169.641 оюутан авсан. Үүнд 40 тэрбум төгрөг зарцуулагдсан. Мөн түүнчлэн оюутны хөгжлийн зээлийг 53.592 суралцагч авсан бөгөөд 78 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.
Ийнхүү нийтдээ оюутны зээлээс олгогдсон нэг их наяд төгрөгийн зээлийн 761 тэрбум төгрөг буюу 76 хувь нь дотоодын зээлд зарцуулагдсан. Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй оронд сурсан магистр докторантурын тоо 1867 байна. Үүнээс гэрээний үүргээ биелүүлээгүй татвар төлөгчдийн 27 тэрбум төгрөг мөнгийг эрсдэлд оруулсан 230 оюутан байгаа. Энэхүү оюутнуудын нэрсийг зарласан” гэв.