Өнөөдөр боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлсийг нэмэхийг шаардсан жагсаал Сүхбаатарын талбайд болсон. Жагсаалыг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан юм. Энэ хүрээнд БШУЯ-ны сайд дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр”Багш нарын цалин нэмэгдээгүй гэдэг ойлголт байхгүй. Боловсролын салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд 30 хүртэлх хувиар нэмсэн. Бусад салбарынхан цалингийн тал дээр юм ярихгүй байхад боловсролын салбарын багш, ажилчдын цалин нэмнэ гэсэн асуудал яригдаж байгаа нь их буруу. Яагаад гэвэл бид нар Үйлдвэрчний эвлэл, Засгийн газартай гурван талт гэрээтэй. Хоёр жил тутамд гэрээгээ дүгнэдэг. Хоёр жилийн өмнө хийсэн гэрээгээр бол нийт багш нарын цалингийн 30 хүртэлх хувийг нэмж, үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэн ажиллах үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлсэн. Өнөөдөр багш нарын доод цалин 1 сая 50 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Чадварлаг багш хамгийн өндөр цалинг авах тогтолцоо руу явъя гэж ярьж байгаа. 2 сая төгрөгөөс дээш цалин авч байгаа ЕБС-ийн 5140 багш, СӨБ-ын 2416 багш байна. Энэ багш нарын хэмжээнд ур чадвараа дээшлүүлж байж, хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллаж, үр дүн гаргаж ажиллах юм бол 2 сая төгрөгөөс дээш цалин авах боломж байна. Гэхдээ энэ нь урамшуулал, үр дүнгийн хэмжээ ороогүй дүн” гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.