ЧУЛУУГАА ЗАРААД БАЯЖСАН ХҮН ҮГҮЙ!!!

2023-03-24 Нийгэм


Нутгийн амь чулуундаа

Хүний амь бөөрөндөө гэж…

Монгол хүн эцэг тэнгэр, эх газар хэмээн шүтдэг. Газар эхийн хэвлий дээрх мод чулуу бут бүхэн амьтай.

Мод бут ёроолдоо нүдтэй

Уул оройдоо нүдтэй

Чулуу голдоо нүдтэй гэсэн монгол ардын үг байдаг. Бидний өвөг дээдэс цусаа урсгаж, махаа зоосны нүхээр цувуулан байж өнөөгийн бидэнд энэ сайхан газар нутаг уул усыг үлдээсэн. Ялангуяа, говь нутгийн эрдэнэ мэт чулуу нь ил байж, эх байгалийн тэнцвэрийг зохицуулж байдаг.

Яагаад говь гэж нэрлэв? Яагаад гэвэл тэнгэрийн хувь хишиг хувь нутагт ирж, тэр дохионы ивгээл нь тэр нутаг орны зон олныг хамгийн түрүүнд ивгээж байдаг. Тийм ч учраас их онгон дагшин байдаг. Эндээс чулуу хөндөх, газар ус ухах нь нэн хориотой байдаг. Гэтэл сүүлийн хэдэн жил бид чулуу хөдөлгөх нь хүртэл цээртэй байдаг нутгийнхаа шөрмөсөн чулууг урд хөрш уруу хайр найргүй зөөж байна. Энэ чулуу нь ус татаж газрын чийгийг хадгалж байдаг, хүн амьтаны элдэв муу сөрөг энергийг цэвэрлэж байдаг нэг ёсондоо байгаль экологийг тэнцүүлж байдаг юм. Нөгөө талаар энэ чулууны эзэд нь лус, савдаг байдаг. Лус нүдгүй байдаг боловч хэн өөрийнх нь эдийг буруу гараар оруулна, түүнийг үеийн үед, үрийн үрд нь устгаж, дуусгаж байж санаа амардаг тийм нэгэн төрлийн хий биет адгуус гэж номын сударт тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр энэ шөрмөсөн чулууг их хэмжээгээр зөөж харийн хүмүүст өгвөл үе удмаараа хохирохоос гадна ган гачиг, зуд турхан, элдэв янзын өвчин, гэнэтийн осол авар, бүр газар хөдлөлт хүртэл болно.

Та бүхэн нэгийг бодож, хоёрийг тунгаа. Нутагт ган гачиг, зуд тухан болж ахан дүүс чинь хохирно.
Нэр нь хүртэл шөрмөсөн чулуу, ус татдаг усан мана, салхи татдаг саарийн чулуу, үүл татдаг үрлэн чулуу, үхтэл харамлах эрдэнийн чулуунууд.

Таны шөрмөсийг татаж сугалж авбал та яах вэ?

Миний нутгийн ард түмэн нутгийн чулуугаа хайрла!

Малаа өсгө, сүү саалиа ав. Малынхаа ашиг шимийг хүрт.

Ширхэг чулууг ч харийнханд бүү өг!!!

Монгол ёс, заншил судлаач В.Эрдэнэсувд

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.