Зогсоол дээр байсан хөлөг онгоц 45 градусын өнцгөөр хазайж зорчигчид бэртжээ

2023-03-23 Ертөнц

Шотландын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Imperial Dock-д усан онгоцны зогсоол дээр байсан хөлөг онгоц гэнэт хазайж эхэлсэн байна. “Онцгой байдлын албаныханд нэвтрэх боломж олгохын тулд олон нийтийг тухайн бүсээс холдуулж яаралтай тусламжийн ажилтнуудыг илгээжээ.

Тус хөлөг онгоц нь судалгааны зориулалттай бөгөөд 08:30 цагийн орчимд хөлөг онгоц 45 градусын өнцгөөр хазайсан байна. Цагдаа нар түүнийг усан онгоцны зогсоолоос салгасан гэж үзэж байгаа юм. Шотландын түргэн тусламжийн алба нь агаарын түргэн тусламж, таван машин, гэмтлийн гурван баг, тусгай ажиллагааны нэгдсэн баг илгээсэн. Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Пол Аллены үл хөдлөх хөрөнгийн эзэмшилд байдаг 76 метр (250 фут) тус хөлөг онгоцыг 2020 онд ковидын үеэр урт хугацааны барьцаанд тавьсан.
Үүнээс өмнө далайд сүйрсэн хөлөг онгоц, дайны булшны гүний хайлт хийхэд ашиглаж байсан юм. Лейтийн зөвлөлийн гишүүн Адам Маквей Энэ осол нь онгоцонд байсан хүмүүсийн хувьд “аймшигтай” байсан.Хүчтэй салхинд хөлөг онгоц байрнаасаа мултарсан байна. Гэмтэж бэртсэн хүмүүс хурдан эдгэрнэ гэж найдаж байна. гэжээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.