ОХУ-ын удирдагч Москвад БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, мөргөлдөөн, хоёр орны худалдаа, эрчим хүч, улс төрийн харилцааг өргөжүүлэх талаар ярилцав.
Ши Жиньпинтэй хийсэн хэлэлцээ дууссаны дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Путин “Хятадын энх тайвны төлөвлөгөөний олон заалт барууны орнууд болон Киевт Украины мөргөлдөөнийг зохицуулах үндэс болгож болно” гэж мэдэгджээ. Гэхдээ Орос улс нөгөө талаас ийм “бэлэн байдлыг” хараахан хараагүй гэдгийг онцолсон байна. Харин “Хятад бол Оросын гадаад худалдааны тэргүүлэгч түнш” гэж ерөнхийлөгч Путин хэлээд өнгөрсөн онд хүрсэн худалдааны “өндөр төвшин”-ийг ахиулахаа амлажээ. Эцэст нь Ши Жиньпин ОХУ-тай харилцах харилцаагаа өргөжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.