Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар Улаангом сумаас Завхан сумын Хэцүү хад чиглэлд зорчиж явсан суудлын автомашин “Хяргас” нуурын мөсөнд цөмөрч, живсэн тухай дуудлага энэ сарын 11-ний өдрийн 13:20 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ослын газарт ажиллаж, 18 метрийн гүнээс энэ сарын 14-ний өдрийн 17:45 цагт автомашиныг татан гаргасан байна. Алба хаагчид 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбож, 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэн, татан гаргах ажиллагааг зохион байгуулжээ. Уг ослын үеэр хүн бэртэж гэмтээгүй байна.
Эх сурвалж: ОБЕГ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.