Нийтээр тэмдэглэх баярын амралтын хуваарийн дагуу энэ жил цагаан сараар хоёрдугаар сарын 21-23-ны хооронд амарна. Гэхдээ иргэд шинийн дөрөвний Баасан гаригийг амралтын өдөр болгож өөр өдөр шилжүүлэн тооцохыг хүсч байгаагаа цахим хуудастаа бичжээ. Одоогоор үүнтэй холбоотойгоор ямар нэгэн албан шийдвэр гараагүй байна.
Гэхдээ хувийн аж ахуй нэгжүүд шинийн дөрөвнийг амралтын өдөр болгож байгаагаа мэдэгджээ.
Мөн иргэд тус өдрийн хичээлийг өөр өдөр нөхөж оруулахыг хүсч байгаагаа уламжилж буй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч нэгдүгээр сарын 29-нд хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн. Сар шинийн амралтын дараа Баасан гаригийн хичээлийг өөр өдөрт шилжүүлэх санал иргэд сургуулиудад гаргаж байгаа аж. Тиймээс Боловсрол шинжлэх ухааны яамнаас энэ талаар ямар нэг санал гаргасан эсэхийг тодрууллаа.
БШУЯ-наас өгсөн мэдээллээр “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа. Энэ нэгдүгээр сарын 30-наас хичээл орсон. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл найман долоо хоног үргэлжилнэ.
Цагаан сарын өдрүүдэд таарах ажлын өдрийн хичээлийг өөр өдөр болгох санал яамнаас гаргаагүй” гэлээ.
Ямартай ч иргэд ирэх долоо хоногийн Баасан гаригийн амралтын өдөр болгож нийт зургаа хоног амрахыг хүсч байгаа юм. Учир нь сүүлийн хоёр жил цагаан сарыг цар тахлаас шалтгаалж өргөн хүрээнд тэмдэглээгүй билээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.