Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж газар хөдлөлтөд өртөж их хэмжээний хохирол амсаад буй Турк улс руу онцгой байдлын эрэн хайх аврах албаны 20 хүн, эмнэлгийн тусламж үйлчилгээний эмч, сувилагчийн баг нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээх, бараа бүтээгдэхүүнийг дэмжлэг туслалцааг хүргэх шийдвэр гаргасан юм. Үүний дагуу Онцгой байдлын ернхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан эрэн хайх, аврах баг өглөөний 04:34 цагт Турк улсыг зорилоо. Турк улсад очин, эрэн хайх аврах ажиллагаанд оролцож буй аврагчид 14 хоногийн турш ажиллана гэж төлөвлөөд байгаа юм.
Аврах багийн бүрэлдэхүүнд дөрвөн настай Марта, гурван настай Балу хэмээх хоёр үнэрч нохой багтлаа.
Бүгд найрамдах Турк улс руу илгээж буй тусламжийн бараанд 1500 ноосон хөнжил, 10 тонн нөөшлөсөн мах, хоёр тонн лаа зэрэг бараа бүтээгдэхүүн багтжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30418
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.